Dark Light
Нийгэм | 2024-05-15

Улаанбаатарт 29 хэмийн дулаан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

16-нд ихэнх нутгаар халах боловч, 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 

2024 оны 05-р сарын 15-ны 20 цагаас 05-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +9...+14 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр +18...+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32...+37 градус, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +8...+10 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +27...+29 градус дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +25...+27 градус дулаан байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00