Эверестийн ууланд сураггүй алга болсон монгол уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг хайгуул хийж байсан 8К экспедицийн багийн аврагчид олсон байна. Хайгуулын багийнхны мэдээлснээр Ц.Өсөхжаргалын хамт алга болсон Л.Пүрэвсүрэнг хараахан олоогүй байгаа аж.
Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн 8,550 метрийн өндрөөс олсон гэж 8К экспедицийн багийн ахлагч Лакпа Шерпа мэдээлжээ. Урьдчилсан таамгаар монгол уулчид ашиглаж байсан олсноосоо унаж осолдсон байж магадгүй байна. Хайгуулчид Л.Пүрэвсүрэнг хайх ажлаа үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: Тhehimalayantimes.com
Энэ талаар Монголын Уулчдын үндэсний холбооны тэргүүн, МУГТ Б.Гангаамаагаас тодруулахад "Катмандугаас 8К компаний захирал Пемба 11:14 цагт холбогдлоо. Эрлийн Шерпа өнөөдөр өглөө 8600 метр орчмоос Ц.Өсөхжаргалын маань цогцосыг олсон бөгөөд нөгөө уулчин олдоогүй гэж ярилаа" гэв.
АДМИН







Нийгэм





