Жил бүрийн 5 дугаар сарын 20-ныг "Дэлхийн хэмжил зүйн өдөр" болгон тэмдэглэн ирсэн уламжлалтай. 2024 оны мөн өдрийг "Бид тогтвортой маргаашийн төлөө өнөөдөр хэмжиж байна" уриатайгаар тэмдэглэх юм.
Тэмдэглэлт өдрийг угтан СХЗХ-ийн хамт олон "Эвийн хүч" худалдааны төв дээр нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа. Өдөрлөгөөр 10 гаруй жин 20 гаруй даралтын аппарат үнэ төлбөргүй шалгаж үйлчиллээ.
Нийт үйлчлүүлсэн ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдэд шалгалт баталгаажуулалтад ашиглаж байгаа эталон хэмжих хэрэгсэл тоног төхөөрөмжийн талаар танилцуулга хийж гарын авлага материал тарааж ажиллаа. Мөн "Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори"-ийн шинжилгээгээр шаардлага хангаагүй бүтээгдэхүүн, хугацаа дууссан бүтээгдэхүүн, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, зөвлөгөө өгч ажиллалаа.
АДМИН







Нийгэм





