Нийслэлийн төвийн 6 дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах ажлын удирдамж, хуваарийг баталж, хуваарийн дагуу Сүхбаатар, Баянзүрх дүүргүүд хийж эхлүүлээд байна.
Халдваргүйтгэлийг хүн ихээр төвлөрдөг худалдааны төв, захууд, Их, дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гадна талбай, түүний орчин, Сэлбэ, Дунд голын ай сав, үерийн далан сувагт хийх бөгөөд гадаргуу дээрх өвчин үүсгэгч бичил биетнийг өвчин үүсгэхгүй хэмжээнд хүртэл цөөрүүлэн устгаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.
АДМИН







Нийгэм





