Dark Light
Нийгэм | 2024-05-18

Уулчдын үндэсний холбоо: Л.Пүрэвсүрэн биднийгээ орхин оджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эверестийн оргилд авиралт хийж байсан уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар энэ сарын 14-нд 8000 метрийн өндөрт сураггүй алга болсон. Хоёр уулчны нэг болох 53 настай Ц.Өсөхжаргалын цогцсыг Эверестийн өмнөд оргилоос өчигдөр олсон талаар албан ёсоор мэдэгдсэн байдаг. Түүнтэй хамт авиралт хийж байгаад алга болсон Л.Пүрэвсүрэн амиа алдсан талаарх эмгэнэл бүхий нийтлэлийг Монголын Уулчдын үндэсний холбоо өнөөдөр цахим хуудастаа мэдээллээ.

Монголын Уулчдын үндэсний холбоо: "Эверест оргилын 8400м д.т.д өндрөөс уулчин бидний сайн найз, ах, дүү, сайн аав, сайн хань Л.Пүрэвсүрэн биднийгээ орхин оджээ. Даруу төлөв, алиа хошин зангаараа бид бүхний хайрыг татаж уулын гэр бүлд хүндэтгэлтэй явсан түүнийхээ гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн та хоёрынхоо уулын салбарт оруулсан хувь нэмэр, сэтгэл зүрх, дурсамжыг бид үүрд санан дурсах болно. Та хоёр минь хүсэл зорилго, мөрөөдлөө биелүүлж Дэлхийн дээвэрт авиралтаа хийж чадсан шүү. Бид та хоёрынхоо эр зориг, хүсэл тэмүүлэл, эр зоригоор үүрд бахархан санан дурсах болно" гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00