БИЛГИЙН ТООЛЛЫН 11 2024.05.19 / НЯМ ГАРАГ/
ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулбал: Эрхтэн хурц болно
Наран ургах, шингэх: 05.09-20.29
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Огторгуй
Аргын тооллын 5 сарын 19, Адьяа гараг. Билгийн тооллын 11, Тугчин одтой, харагчин хонь өдөр. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
АДМИН







Нийгэм





