2024 оны 5 дугаар сарын 19-ний 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бодлогошрох өдөр. Гүн ухаан, бясалгал зэргийг хийж ганцаар байж сэтгэл санаагаа ариусган тайтгарах нь танд тустай. Бүхнийг эргэцүүлэн бодох, тунгаах боломж олдоно. Ахлахын тань санал зөвлөгөө таны бодолтой зөрөлдөж байгаа ч та өөрийн ажилдаа уялдуулан хэрэгтэйг нь ажил хэрэг болгож, хэрэггүйг нь хэрэгжүүлэх гэсний хэрэггүй. Өөрийн бодол өөртөө зөв байна.
Үхэр: Хямралтай өдөр. Өөрийн хүсэл зоригийг умартаж өөрт хамааралгүй зүйлд хошуу дүрснээс санаатай биш ч таагүй зүйлд орооцолдож мэднэ. Гэвч санаагаа хэт чилээх хэрэггүй. Асуудал сайн үр дүнд хүрч чадна. Өмнөх өдрүүдийн таагүй сэтгэгдлийг өнөөдөр үлдэн хөөж чадахгүй бодсоор, хамаг тархиа ядраана. Таны өвчин, бага хэмжээний тавгүйтэл тань танаас өөрөөс чинь ихээхэн шалтгаалах болно. Хэн нэгний ятгалга, муу нөлөөнд автаж болзошгүй тул биеэ хичээгээрэй.
Хамтатгах: Эрүүл агаарт гэр бүлийнхэнтэйгээ зугаалах, номын худалдаагаар орж шинэ ном худалдан авах эсвэл дуртай хоолны газраар үйлчлүүлэх гэх мэт өөрт болон гэр бүлдээ таатай уур амьсгалыг бүрдүүлж, сэтгэл ханамжаа дээшлүүлж чадна. Уран бүтээл туурвидаг хүмүүс амралтын өдөр хамааралгүй дотоод мэдрэмждээ захирагдаж завгүй ажилласаар л байх болно. Ганц бие хүмүүс аливаа зүйлийг хялбарчлахыг, аль болох бэлэнчлэх сэтгэлгээгээр өнөөдрийг барна.
Мэлхий: Өнөөдөр та урд урдынхаасаа илүүтэй хичээж, мэрийлттэйгээр ажиллах ч энэ нь тийм ч амжилттай биш байна. Танаас үл шалтгаалах зүйлээс болж зэмлэл хүртэж магадгүй. Ойлголцоход цаг хугацаа хэрэгтэй ч энэ нь удаан үргэлжлэхгүй. Гэхдээ ажлын идэвх чармайлтаа бууруулж аливаа алдагдал гарахаас сэргийлэх хэрэгтэй. Өөрийн бодол санаагаа хэт тулгаснаас болж зарим хүнтэй муудалцахад хүрнэ. Тэгсэн хэдий ч ажилдаа өөрийгөө бүрэн дайчилснаар зарим нэг зүйлийг залруулж чадна.
Арслан: Таатай өдөр. Өнөөдөр танд өөрийн үзэл бодлоо хамгаалах, олны өмнө шударга үнэний төлөө зогсох зайлшгүй шаардлага тулгарна. Та өөрийн гадаад төрх, үг хэлээ нэлээд анхаарч бусдын өдөөн хатгалга турхирсан аливаа хэргийг амжилттай намжааж чадна. Таны санхүүгийн байдал санаа зовохооргүй байгаа тул ойр дотнын хүмүүст буян үйлдэж, баярлуулахыг хичээгээрэй.
Охин: Бүхий л өдрийн турш ачаалал ихтэй байж тавгүйтнэ. Хувийн амьдрал тань тогтвортой бус, гэр бүл хайртай хосуудын дунд зарим нэг үл ойлголцол үргэлжилнэ. Аливаад сэтгэлийн хөдлөлөөрөө ханддаг зан тань таныг улам ихээр гутрахад хүргэнэ. Ганц бие эрчүүдийн хувьд шинэ хайр дурлал маш хүчтэйгээр нөлөөлөх боловч удахгүй унтарна. Энэ бүхэнд сэтгэлийн асар их тэвчээр хэрэгтэй болохыг анхаар.
Жинлүүр: Таагүй өдөр. Та өнөөдөр өөртөө хэт итгэмхий, өөрийнхөөрөө дур зоргоороо зан гаргаж бусдыг үл хүндэтгэсэн байдлаасаа болж ганцаардлыг мэдрэх болно. Уян хатан байж бүхий л нөхцөл байдалд туйлшрахгүй байхыг од эрхэс сануулж байна. Хүссэн зүйлдээ хүрэх зам тань хэн нэгнийг гишгэчиж, дорд үзэхгүй, сайн сайхныг араасаа дагуулсан буян хурсан, шулуун дардан байхын төлөө бүхий л чин сэтгэлээ зориулахыг зөвлөж байна.
Хилэнц: Хүнд өдөр. Өнөөдөр таны сэтгэл санаа хямарч болзошгүй тул өөрийн бодолтойгоо ганцаараа байж сэтгэл санаагаа тайвшруулаарай. Найз нөхөд, төрөл төрөгсөд болон нөлөө бүхий хүнээс тусламж дэмжлэг авах шаардлага гарч болзошгүй. Амьдралдаа сэтгэл хангалуун биш байгаа тань ойр тойрны хүмүүсийн санааг зовооход хүргэнэ. Муу бодол санаа, урвагар зангаа орхиод салхинд гарч алхах, толгойгоо сэргээх хэрэгтэй.
Нум: Зөрчилтэй өдөр. Хувийн амьдралд тань сэтгэл түгшээсэн зүйл тохиолдож болзошгүй. Энэ өдөр гэр бүлд харилцан таагүй байдлаар дүүрэн байх нь. Эерэг энерги, эрч хүчээр цэнэглэгдэхийн тулд байгаль дэлхийтэйгээ ойр байж аль болох бясалгал хийж, тархиа амрааж, тайвнаар бүхий л зүйлийг харахыг хичээ. Таны зүтгэл талаар болохгүй гэр бүлдээ амар амгалан байдлыг бэлэглэж чадна.
Матар: Тэвчээр шаардсан өдөр. Таны хийж буй ажил, хөөцөлдөж буй аливаа зүйл тань бүтэмж муутай, бор толгойгоороо хийж чадахгүйд хүрнэ. Танд хэн нэгний тусламж дэмжлэг заавал хэрэгтэйг сануулж байна. Гэсэн ч та санхүү мөнгөтэй холбоотой асуудлыг өнөөдөр шийдвэрлэх гэсний хэрэггүй. Та аливаа үүссэн нөхцөл байдлыг даван туулах сэтгэлийн хатыг өөртөө бий болгоорой. Таны таагүй байдал удаан үргэлжлэхгүй.
Хумх: Өөдрөг өдөр. Өнөөдрийн төлөвлөсөн ажил тань санасан зоргоор бүтэхгүй. Таны өмнө өөр нэг чухал амжуулах ажил гарч ирнэ. Магадгүй танд өнөөдөр их хэмжээний мөнгөний ажил орж ирэх болно. Үүнийгээ дагаад таны хүсэж мөрөөдөж байсан зүйлүүд биеллээ олох боломж нээгдэнэ. Хувийн зохион байгуулалтаа сайжруулж өөрийн үйлдэлдээ хянамгай хариуцлагатай хандахыг зөвлөж байна.
Загас: Өнөөдөр таныг сэтгэл санааны тогтворгүй байдал, уур бухимдал хүлээж байна. Энэ нь ойр дотнын хүмүүстэй хэл амаа ололцохгүй хэрүүл шуугианд өртөж магадгүйг хэлж байна. Та аль болох аядуу зөөлөн хоёрдмол санаагүй, төвийг сахисан байдлаар асуудлыг шийдвэрлэх нь гэр бүл найз нөхдийн эв найрамдлыг батжуулахад тус дэмтэй байна. Мөнгө санхүү дээ анхаарал тавьж тооцоо хийж үзэхэд гэмгүй.
АДМИН







Нийгэм





