Dark Light
Нийгэм | 2024-05-19

"Сэтгэгч 2024" тэмцээн боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОЮУНЫ СПОРТЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “СЭТГЭГЧ 2024” ТЭМЦЭЭН БОЛЛОО. 

2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р сургуулийн байранд Оюуны спортын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 20 цэцэрлэг, 16 сургуулийн 506 багш, суралцагч багийн зохион байгуулалтаар оролцлоо.

Тус тэмцээн нь:

Ой тогтоолт

Түргэн бодолт

Кимастер

Рубик шоо

Спорт өрөлт

ШИМТ боловсрол хөтөлбөр гэсэн төрлүүдээр явагдсан юм.

Мөн тэмцээний үеэр тамирчид, сонирхогчид, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургууль, Өмнөговь Политехникийн коллеж, Даланзадгад сумын 3, 5-р сургууль, Даланзадгад сумын 1, 9, 24-р цэцэрлэг, “Номч оюуны гайхамшиг” ТББ, Оюуны чадварын IQ төвийн Өмнөговь аймаг дахь салбар, Монголын оюун ухааны академийн Өмнөговь Даланзадгад гэрээт салбар, Өмнөговь Цогтцэций гэрээт салбарын хамт олон ᠌”Creative guys” сэдэвт үзэсгэлэн гаргалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00