Dark Light
Нийгэм | 2024-05-19

Тэд зорилгодоо хүрсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар дэлхийн дээвэрт хөтөчгүй гарсан анхны Монгол уулчид. Эверестийн оргил 8848 метрийн өндөрт хүчилтөрөгч, шерпа нарын тусламжгүй авиралтаа хийхээр зорьсон уулчин Ц.Өсөхжаргал, уулчин Л.Пүрэвсүрэн нар маань зорьсон зорилгодоо хүрч Дэлхийн дээвэрт хөтөчгүй гарч чаджээ. Харамсалтай нь тэд буух үедээ осолдож амь насаа алдсан байна.

Тэд зорилгоо биелүүлж чадсаныг Уулчдын үндэсний холбооноос мэдээллэв. Уг мэдээлэлд "Эверестийн оргил 8848 м д.т.д өндөрт хүчилтөрөгч, шерпа нарын тусламжгүй авиралтаа хийхээр зорьсон уулчин Ц.Өсөхжаргал, уулчин Л.Пүрэвсүрэн нар маань зорьсон зорилгодоо хүрч Дэлхийн дээвэрт гарч чаджээ.

Тэдний эрэлхэг зориг, хүсэл мөрөөдөл ийнхүү биелэлээ олсонд та хоёроороо маш их бахархаж байна" хэмээсэн байна. 

Хүчилтөрөгч, шерпагийн тусламжгүйгээр Эверестийн оргилд гарахаар зориглосон Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарыг нас барсан байдалтай олдсон. Тэдний зорилгодоо хүрч чадсаныг гар утасны зураг, бичлэгээр нотолж байна. Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар тавдугаар сарын 13-ны 11.57 цагт оргилд гарсан байна. Үүнийгээ баталгаажуулж, бичлэг хийжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00