Бусдыг хорьж, зодон, заналхийлсэн этгээдүүдийг яллагдагчаар татлаа.
"Өр төлбөрөө төлж барагдуул" гэсэн шалтгаанаар бусдыг зодож хорьсон хэрэг гарчээ. Энэ хэргийг урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан нэр бүхий этгээдүүд бүлэглэн үйлдсэн болохыг тогтоогоод байна.
Хэргийн талаар тодруулахад Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт мэдээлэл анх бүртгэгджээ. Бусдыг дарамталсан хууль бус үйлдэл 2023 оны 3-аас 6 сар хүртэлх хугацаанд үргэлжилжээ. Тэднийг хүн барьцаалсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, хүч хэрэглэсэн үйлдэлд холбогдуулан энэ оны 5 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
АДМИН







Нийгэм





