Өөрийн хамаарал бүхий 2 хүний биед зэвсгийн чанартай зүйл хэрэглэн халдаж нэгнийх нь амь насыг хохироосон хэргийг илрүүлэн шүүхэд шилжүүллээ.
Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт энэ оны 4 дүгээр сарын 12-ны өдөр "Маргаан болоод байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Мөрөн суманд оршин суух З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамаарал бүхий 2 хүний биед хувийн таарамжгүй харилцааны улмаас зэвсгийн чанартай зүйл хэрэглэн халдаж нэг иргэний биед гэмтэл учруулж, иргэн Б-ийн амь насыг хохироосон үйлдлийг илрүүлсэн. Энэ хэрэгт холбогдуулан З-г Эрүүгийн хуулийн 10.1.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлээд байна.
Ахуйн хүрээнд согтууруулах ундааг түгээмэл хэрэглэж байгаа нь энэ хэрэг гарах шалтгаан болсон байна. Тиймээс ард иргэдийг согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзаж өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
АДМИН







Нийгэм





