Dark Light
Нийгэм | 2024-05-20

Өнөөдөр монголын 6 бөх барилдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болж байна. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ. 

Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 57, 66, 73 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд Монголын зургаан бөх хүч үзнэ. Тэмцээний 57 кг-ын жинд Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 66 кг-д Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Л.Анхзаяа нар барилдах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00