Dark Light
Нийгэм | 2024-05-20

Мистер Т.Батнасан уучлал гуйж, тохиролцоонд хүрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын бодибилдинг фитнесийн холбоо "Монголын Мистер 2024" 33 дахь удаагийн бодибилдинг фитнесийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Энэ удаагийн монголын мистерээр Б.Хэрлэн тодорсон юм. Гэвч тэмцээний дараа шүүлттэй холбоотой асуудал үүссэн байна. Монголын мистер Т.Батнасан шүүлттэй санал нийлэхгүй байгаагаа зүй бусаар илэрхийлж, шүүгч нарыг дарамталж, биед нь халдаж, зодож танхайрсан аж.

Монголын бодибилдинг фитнесийн холбооноос энэ талаар мэдэгдэл гаргаж, Т.Батнасангийн гадаад, дотоодын тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хасаж, цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байгаа юм. Энэ талаар Монголын бодибилдинг фитнесийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Ариунаагаас тодруулахад “Т.Батнасан уучлал гуйгаад, хохирлоо барагдуулаад, бид хоорондоо тохиролцоонд хүрчихсэн. Эцсийн шийдвэр гараагүй. Тамирчин Т.Батнасан гэмтэл учруулсан хүнийхээ эмчилгээний төлбөрийг 100 хувь гаргана. Тухайн тамирчин маань Монгол Улсаа төлөөлж олон улсад тэмцээн уралдаанд оролцох бүрэн боломжтой учраас бид хоорондоо тохиролцсон үндэслэл журмын дагуу тамирчнаас ирсэн хүсэлтийг харгалзан үзэж, шийдвэрээ өөрчлөх боломжтой. Уг тамирчин маань олон улсын тэмцээнд олон удаа эх орноо төлөөлөн оролцож, нэр хүндийг өргөн, Монголынхоо төрийн далбааг өргөж байсан нь шийдвэр өөрчлөхөд нөлөөлнө” гэлээ.

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10