Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс 2024 оны 05 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд Адаацаг сумын Сүм хөх бүрд, Цагаандэлгэр сумын Их Цэгээн нуурын орчимд шувуудын ажиглалт тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.
Судалгаагаар дээрх нуур усны орчимд 22 зүйлийн 775 шувуу тоологдлоо. Ажиглалт судалгааны үед шувууны үхдэл, зэм тааралдаагүй ба хөдөлгөөний идэвх муутай, зан байдал дуу авианы өөрчлөлттэй, өвчилсөн шинж тэмдэгтэй шувууд ажиглагдаагүй болно хэмээн Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
АДМИН







Нийгэм





