Тавдугаар сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах барилдааны хуваарийг танилцуулж байна.
5 сарын 23-нд 13:00 цагаас Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, даян аварга Цэдэндоржийн Чимэд-Очирын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
5 сарын 24-нд 18:45 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын хүрэл медалийн төлөөх барилдаан,
5 сарын 25-нд 18:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын алтан медалийн төлөөх барилдаан,
5 сарын 26-нд 13:00 цагаас Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
5 сарын 30-нд 13:00 цагаас Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
5 сарын 31-нд 11:00 цагаас Цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн баяр наадам”, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.
АДМИН








Нийгэм






