Dark Light
Нийгэм | 2024-05-20

"Оюутан цагдаа" хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Англи, орос, хятад, япон, солонгос хэлний мэдлэгтэй оюутан залуусыг 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "ОЮУТАН ЦАГДАА" хөтөлбөрт хамруулна. Хөтөлбөр 2024 оны зургадугаар сарын 15-наас  наймдугаар сарын 15 - ны хооронд хэрэгжинэ.

"Нийслэлийн 2021 - 2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" - ийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийн гаралтыг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор "Оюутан цагдаа" арга хэмжээг Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын газартай хамтран зохион байгуулах юм.

Тус хөтөлбөрийн давуу тал:

- Цагийн уян хатан нөхцөлтэй

- Хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал төлнө

- Олон улсын жуулчид иргэдтэй харилцах замаар хэлний мэдлэгээ дээшлүүлэх

- Амьдарч буй нийгмийнхээ аюулгүй, амар тайван байдалд өөрийн хувь нэмрийг оруулах

- Амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж гэр бүлийн болон өөрийн санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10