Тавдугаар сарын 21-ний өдрийн 12 ордын зурлагыг танилцуулж байна.
Хонь: Хоёрдмол өдөр. Хувийн амьдралд эсвэл ажил хэргийн талбарт ямар нэгэн сонголт хийх мөч тулгарч магадгүй. Магадгүй амьдралаас та их зүйлийг хүлээлгүй, өөрийн хүүхдүүддээ ихээр итгэж найдах ч таныг итгэл найдварыг талаар өнгөрүүлэхгүй байх болно. Хайр дурлалын хувьд харилцан ойлголцол, уучлал зэрэгцэн оршино.
Үхэр: Таатай өдөр. Ойрын үед од гараг таныг ивээж байгаа тул богино хугацаанд хэрэгжиж болохуйц ажлаа эхлүүлэх, эсвэл биелүүлж болох мөрөөдлөө биелүүлэхэд таатай байна. Зарим төлөвлөхөөс зүрхшээж байсан ажлаа ч эхлүүлэхэд тохиромжтой бөгөөд үр дүн нь таны бодсоноос ч илүү байж мэдэх юм. Харин мөнгө санхүү, хөрөнгө оруулалтай холбоотой эрсдэлтэй ажил хийхгүй байсан нь дээр.
Ихэр: Амьдралын эрч хүч дээшлэх нь мэргэжлийн үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлнэ. Хамт олны дунд эзлэх байр суурь, нэр нөлөө тань таны хичээл зүтгэл сүүлийн үед хийсэн бүтээмж өндөртэй, амжилттай ажлуудтай нийлэн таныг тушаал дэвших, цалин нэмэх зэрэгт эерэг нөлөө үзүүлнэ. Нэлээд удаан хугацаанд шийдвэрлэж чадаагүй асуудлаа шийднэ.
Мэлхий: Таагүй өдөр. Таны дүнсгэр, дуугүй байдал тань эргэн тойрны хүмүүсийг түгшээх, бусдын анхаарлыг татахгүй байхын аргагүйд хүргэнэ. Хувийн орон зайгаа бүрдүүлж, өөрийгөө тусгаарлахыг хүснэ. Та өөрийн зорилгодоо хүрэх хүсэл оргилж байгаа ч дорвитой арга хэмжээ авч чадахгүйдээ өөртөө гутрах болно. Энэ өдөр бүхэлдээ сэтгэл санааны уналтад байна.
Арслан: Таатай өдөр. Чухал хүнтэй танилцаж магадгүй. Нөхцөл байдлаас шалтгаалан гэнэтийн байдлаар ашиг авчирч магадгүй. Та өөрийн төсөөлж ч байгаагүй нөхцөл байдлаас өөрт ихээхэн ашигтай байдалд шилжинэ. Идэвхтэй бүтээлч, овсгоо самбаатай байж чадвал бүх зүйл танд эергээр нөлөөлөөд зогсохгүй таны хувийн амьдрал ч ихээхэн өөрчлөгдөнө.
Охин: Анхаарал болгоомж шаардсан өдөр. Санаандгүй байдлаар таны хийж буй ажлаас зарим зүйл нь сугаран хоцорсныг мэдэх болно. Та энэ байдлыг хянаж, илрүүлж чадаагүй бол ихээхэн асуудалд орж магадгүй байдалд орох байсан. Энэ өдөр танаас маш их хянуур, анхаарлыг шаардаж байна. Та өөртөө болон бусдын өмнө хариуцлагатай байж, хөнгөн хийсвэр хандахгүй байхыг зөвлөж байна.
Жинлүүр: Болгоомжлох өдөр. Та хууль эрхзүйн мэдлэг дутмагаас болж ямар нэгэн санхүүтэй холбоотой асуудалд унаж мэдэхээр байна. Мэдлэгтэй, туршлагатай мэргэжилтнээс сайтар зөвлөгөө ав. Санаандгүй хийсэн үйлдэл тань ихээхэн уршиг дагуулна гэдгийг санаарай. Гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх, уучлал, амлалт өгөхөд тохиромжтой байна.
Хилэнц: Сэтгэл зовниосон өдөр. Найз нөхөд, ойр дотнын хүмүүсийн талаарх сөрөг мэдээлэл нь энэ өдрийн хандлагыг таагүй болгож мэднэ. Та өөртөө сэтгэлзүйн хувьд хамгаалалт, бүрхүүлийг бий болгож аливаа таагүй зүйлийг өөрөөсөө зайлуулахыг хичээгээрэй. Таны аура гэмтсэн учир муу бүхэнд амархан өртөх, өвдөж шаналж магадгүй тул эрүүл мэнд, өөрийгөө хамгаалаарай.
Нум: Болгоомжлох өдөр. Түгшүүртэй, сэтгэл санаа тайван бус байдал мэдрэгдэнэ. Үүсэж болох гэнэтийн аваар осол, бэртэл гэмтлээс сэргийлж их ачаалал авахгүй, биеийн хүчний ажилд болгоомжтой хандахыг зөвлөж байна. Эрүүл мэндийн тал дээр ямар нэгэн өөрчлөлт гарч болзошгүй. Хоол хүнсээ сонгохдоо эрүүл ахуй, байгалийн гаралтайг нь сонгоорой.
Матар: Завгүй өдөр. Алсын томилолтоор явсан хүмүүсийн ажил амжилттай бүтэж хугацаанаасаа өмнө ирж магадгүй. Мөн ойрын хугацаанд орлого орно гэж найдах хэрэггүй тул хийж байгаагаа цэгцэлж дуусгах, шинээр орлогын эх үүсвэр бий болгох тал дээр хичээнгүйлэн ажилласан дээр. Та сайн дурын ажилд ихэнх цагаа зориулах бөгөөд үүнээсээ маш их эерэг энергийг авах болно.
Хумх: Зөрчилтэй өдөр. Нэг зүйлдээ тууштай байж өөрийн төлөвлөгөөг өөрчлөх, зорилгоосоо хазайх хэрэггүй. Бусдын үг хэл, нөлөөнд автаж стрессдэж бухимдах нь таныг улам цухалдуулж, тавгүйтүүлэхээс цаашгүй. Өөрт ашигтай байж болох бүх боломжийг эрэлхийлж, алсын төлөвлөгөө гарга. Хугацаагаа тодорхой бичиж, хамтран ажиллах хүмүүсээ тодорхойл.
Загас: Зөрчилтэй өдөр. Сүүлийн үед барьсан ажил тань багагүй асуудал тарьж, харилцагч эсвэл хамтрагчтайгаа маргалдах явдал үүснэ. Таны гаргасан алдаа биш байсан ч та эелдгээр уучлал гуйх нь боловсон, соёлтой хүний гаргах үйлдэл гэдгийг санаарай. Чухал бичиг баримт болон гэрээ хэлэлцээр байгуулахад, тохиролцоо, зөвшилцөл хийхэд тохиромжгүй.
АДМИН








Нийгэм






