Маргааш буюу 2024 оны тавдугаар сарын 21-ний өдөр боловсролыны салбарт цахим шилжилтийн хүрээнд хийгдэж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “И-Хүртээмж” Багшийн туслах AI системийн танилцуулга болно.
Боловсролын салбарын хөгжил, дэвшил, санаачилгыг гаргах “Edtech-AI 2024” сэдэвт арга хэмжээний үеэр дээр дурдсан системийн танилцуулгаас гадна БШУЯ-наас салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, мэдээлэл харилцаа, холбооны дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр үе шаттай хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэнэ. Мөн
- төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр бүрийг боловсролын нэгдсэн сүлжээнд холбох,
- цахим сургалтын тоног төхөөрөмжөөр хангах,
- багш бүрийг компьютероор хангах,
- утасгүй дотоод сүлжээний орчин бүрдүүлэх,
- цахим анги байгуулах ажлын хэрэгжилт хэрхэн явагдаж байгаа талаар танилцуулахаар төлөвлөжээ.
АДМИН








Нийгэм






