Dark Light
Нийгэм | 2024-05-20

ХҮН нам нэр дэвшигчдээ танилцууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХҮН намаас тойрогт нэр дэвших дэвшигчдээ танилцууллаа.

1-р тойрог /9 мандат/ буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад ХҮН намыг төлөөлж, ХҮН намын Нарийн бичгийн дарга, аялал жуулчлалын бизнес эрхлэгч О.Билгүүн тойрог толгойлно. Малчин П.Тамир.  Ерөнхий менежер Удирдах зөвлөлийн гишүүн Г.Уянгахишиг ажиллана.

2-р тойрогт  /Говь-Алтай, Завхан, Увс, Ховд/: Увс аймгийн намын хорооны дарга, эдийн засагч Х.Болор-Эрдэнэ тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежер Г.Цогнэмэх ажиллана.

3-р тойрогт /Баян-Өлгий/ Баян-Өлгий аймгийн намын хорооны дарга, Б.Мухит тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежер Удирдах зөвлөлийн С.Айнагүл ажиллана

4-р тойрогт /Булган, Хөвсгөл, Орхон/: Хувийн хэвшлийн төлөөлөл, байгаль орчин, экологийн мэргэжилтэн Б.Мөнхболд тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий геологич А.Ундрахтамир ажиллана

5-р тойрогт /Дархан-Уул, Сэлэнгэ, Төв/: Бизнес эрхлэгч, геологич, доктор М.Очирбат тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа ажиллана

6-р тойрогт /Дорнод, Сүхбаатар, Хэнтий/: Нарийн бичгийн дарга, төрийн бодлогын мэргэжилтэн Д.Энхбаяр тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Нарийн бичгийн дарга Б.Мөнхцэлмэг ажиллана.

7-р тойрогт /Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь/: Эрх зүйч, бэлтгэл хурандаа, батлан хамгаалах салбарын мэргэжилтэн Ж.Жамсрандорж тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл ажиллана

8-р тойрогт /Баянзүрх дүүрэг/: НИТХ-ын төлөөлөгч, доктор, УЗ гишүүн П.Наранбаяр тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга ажиллана

9-р тойрогт /Баянгол дүүрэг/: Инженер, УЗ гишүүн Ж.Золжаргал тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрцайх ажиллана

10-р тойрогт /Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг/: Гэрэгэ системсийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Ц.Эрэрдэнэбат тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа ажиллана

11-р тойрогт /Сонгинохайрхан дүүрэг/: Татварын эдийн засагч Ш.Отгонтуяа тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр УИХ-ын гишүүн Т.Доржхандын зөвлөх З.Лхагвадорж ажиллана

12-р тойрогт /Хан-Уул дүүрэг/:Харвардын төрийн удирдлагын магистр, С.Санасэр доктор тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Алтансор ажиллана

13-р тойрогт /Багануур, Багахангай, Налайх дүүрэг/: Их эмч, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн Б.Энхмаа тойрог толгойлж өрсөлдөнө. Ерөнхий менежерээр Сүхбаатар дүүргийн төлөөлөгч Б.Мөнхдөл ажиллана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10