Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2024.05.20/ боллоо. Энэ үеэр
Хотын дарга Х.Нямбаатар: "Бид нийтийн тээврийн автобусны жолооч нарын цалинг нэмсэн. Одоо манай жолооч нар үйлчилгээндээ анхаарах цаг болсон. Ажлаа хийж байхдаа тамхи татдаг, байнга утсаар ярьдаг, зорчигчдоос бэлэн мөнгө авдаг, зорчигчидтой бүдүүлэг харьцдаг зэрэг зөрчил гаргавал хариуцлага тооцно. Автобус компаниуд жолооч нарынхаа камерын хяналтыг сайжруулж, зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцдог тогтолцоог бий болгоно" гэлээ.
АДМИН








Нийгэм






