Dark Light
Нийгэм | 2024-05-21

С.Жавхланбаатар томилогдож, хөдөлгүүр, автобусны тоо өөрчлөгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Автобус худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хорооны сонсгол болж байна. 

“2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх”-снийг хэлэлцэв.

Эхний асуудал “Худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл шалтгаан. Үүн дотроо нийтийн тээврийн автобус, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, түүний үндэслэл. Нийтийн тээврийн автобус худалдан авах төсөл ажиллагааг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, 

Хоёрдугаарт, автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт. Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт, нийтийн тээврийн автобус нийлүүлэгчид олгосон санхүүжилт түүний зарцуулалтыг сонслоо.

Танилцуулга: 2023 онд евро-5 хөдөлгүүртэй дизель их багтаамжийн 470 шинэ автобусаар парк шинэчлэл хийхийг уламжилж байгаа албан бичгийг танилцууллаа. 

Хоёрдугаарт, Түгжрэлийг бууруулах үндэсний хороон даргын эрх шилжүүлсэн тушаалыг танилцуулав. Үүнд евро-5 хөдөлгүүртэй автобус авах тухай анх тусгагдсан байна. 

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1032 дугаар тогтоолоор Нийслэлийн нийтийн тээврийн газраас  Түгжрэлийг бууруулах үндэсний хороон дарга Ж.Сүхбаатарт хүргүүлсэн албан тоот. Үүнд 2023 онд евро-4 хөдөлгүүртэй 600-гаас доошгүй  их багтаамж бүхий автобус болон цахилгаан хөдөлгүүртэй 150-иас доошгүй дунд оврын багтаамжтай автобус, дунд багтаамжийн 50 автобус, нийт 800-гаас доошгүй автобусаар 2023 онд парк шинэчлэл хийх яаралтай шаардлагатай гэсэн нотлох баримтыг харуулав. Үүнд Монгол Улсын сайдын эрх шилжүүлсэн баримтыг хавсралтаар харууллаа. Түгжрэлийг бууруулах үндэсний хороон дарга Нийтийн тээврийн газраас ирүүлсэн тооцоо судалгаан дээр худалдан авах ажиллагааг яаралтай хийхийг даалгажээ. Мөн өмнө нь евро-5 ангиллын автобус авах тухай дурдсан байсан бол энэхүү албан бичигт евро-4 хөдөлгүүртэй болон өөрчлөгдсөн байна. 

Эхний евро-5 хөдөлгүүртэй автобус захиалах тухай мэдээлэл хүргүүлэхэд Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга нь Ч.Сайханбаяр байжээ. Ажлын  хоногийн дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нд Нийслэлийн нийтийн тээврийн газрын даргаар С.Жавхланбаатар томилогдож, евро-5 хөдөлгүүрийг евро-4 болгож, мөн автобусны тоо хэмжээндээ өөрчлөлт оруулан хүргэгдсэн байна. 

С.ОТГОН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10