Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, лавлагаа шатлалын болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” өдөрлөгийг тавдугаар сарын 22-ны өдөр 09:00-15:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Өдөрлөгт иргэд оролцохдоо биометрик биеийн хэмжилт, түргэвчилсэн сорил хийлгэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, эрүүл амьдралын жор авах, эрүүл орчныг хэрхэн бүрдүүлэх арга аргачлал, эрүүл зан үйлд суралцах, хөдөлгөөний дутлаас сэргийлэх ба Түмэн дасгалыг хамтран хийх зэрэг үйл ажиллагаанд хамрагдах боломжтой юм.
АДМИН








Нийгэм






