Зэвсэгт хүчний жанжин штаб, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын командлалтай хамтран зохион байгуулж буй “MPAT TEMPEST EXPRESS-39” Олон Улсын сургууль 9 дэх өдрөө амжилттай үргэлж байна.
Өнөөдөр сургуулийн үйл ажиллагаатай ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Т.Галбадрах танилцах үеэр сургуулийн удирдагч хурандаа У.Тамир энэ үеэр “Улаанбаатар хотод үерийн гамшиг болж” улс орны нөөц боломжоос давсан нөхцөлд Олон Улсын хүмүүнлэгийн тусламж, цэргийн багийн дэмжлэгийг хүлээн авах, эрэн хайх аврах, хойшлуулшгүй сэргээн босгох үеийн харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах ажлын талаар танилцуулга хийсэн юм.
Монгол Улсын “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дотоодын болон гадаад, олон улсын хүмүүнлэгийн тусламжийг авч болох талаар зохицуулалт бий, харин цэргийн тусламж бол шинэ ойлголт бөгөөд одоогоор эрх зүйн зохицуулалтгүй байдаг байна.
Монгол Улсын Үндсэн хуульд хууль гаргахгүйгээр гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг.
Тэгвэл тус сургуулиар улс орны хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын үед гадаадын улс орнуудаас цэргийн тусламж, дэмжлэгийг авах нэгдсэн төлөвлөлтийг сайжруулах, үйл ажиллагааг боловсонгүй болгох хүрээнд “Гадаадын цэргийн тусламжийг хүлээн авах, зохицуулах журам”-ын төслийг боловсруулан ажиллаж байна.
Энэхүү журмыг Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчин, Онцгой байдлын байгууллага, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Улаан хавирган сар нийгэмлэг, Хүүхэд хөгжлийн сан, Норвегийн тусламжийн байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран боловсруулж, Улсын онцгой комиссын Шуурхай штабт Олон улсын цэргийн тусламжийн төв хэрхэн ажиллах, гадаадын цэргийн тусламжийн төрөл хэлбэр, удирдлага, зохион байгуулалт, харилцан ажиллагаа, шуурхай хэрэгжүүлэх арга хэмжээ, оролцогчдын эрх, үүрэг, хөнгөлөлт, хязгаарлалт зэрэг тулгамдсан асуудлын талаар зохицуулалтыг бий болгохыг зорьж байна.
АДМИН








Нийгэм






