Dark Light
Нийгэм | 2024-05-21

4G сүлжээнд хамрагдсан байдлаараа 46-д оржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын цахим хөгжлийн бодлого, түүний хэрэгжилтэд хүний эрх, хүний хувийн мэдээллийг хамгаалах арга хэмжээ тусгагдсан байдал, шинээр хэрэглээнд нэвтэрч буй технологийн хүний эрх, эрх чөлөөний эрсдэлийг үнэлэх, цаашид Монгол Улсын бодлого, хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийг хүний эрх, эрх чөлөөний зарчимд нийцүүлэх, хууль тогтоомж, бодлогын болон практик зөвлөмж боловсруулах зорилгоор "Технологи ба Хүний эрх" нээлттэй хяналт шалгалтыг үндэсний хэмжээнд хийж эхэлсэн.

Энэ хүрээнд нээлттэй хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцож буй Комиссын албан хаагчид, үндэсний зөвлөхүүдийг чадавхжуулах зорилго бүхий "Цахим хөгжил ба Хүний эрх" сургалтыг яг одоо /2024.05.21/ зохион байгуулж байна. 

Тус сургалтад Төрийн үйлчилгээний цахим үйлчилгээний газар, 

 "И-Монголиа Академи", "Үндэсний Дата төв" УТҮГ-ын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгч байна.

Сургалтын эхэнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалтын хөгжлийн хэлтсийн Сургалт хөгжлийн ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг "Цахим үндэстэн" дундуур хугацааны зорилтот хөтөлбөр, Бүх нийтийн цахим ур чадвар, чадамжийг дээшлүүлэх арга хэмжээний хөтөлбөр сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх үеэр Монгол Улс нь Цахим засаглалын индексээр дэлхийн 193 улс орноос 74 дүгээр байрт жагсаж байгааг онцоллоо. 

Түүнчлэн 4G сүлжээнд хамрагдсан байдлаараа 143 улсаас 46 дугаарт орсон бол ДНБ-д мэдээлэл технологийн салбарын 0.24 хувь эзэлж байна.

Мөн нийт 4 сая хүн ухаалаг гар утас ашигладаг бол 4.2 сая хүн интернэтэд холбогдсон гэдэг мэдээлэл өглөө.

Улмаар Монгол Улс нь үндэсний хиймэл дагуултай болсноор валютын урсгалыг дотооддоо эргэлдүүлэх, сүлжээг доголдолгүй ашиглах, кибер аюулгүй байдлыг хамгаалах зэрэг олон давуу тал олгож байгааг тодотгосон юм.

Сургалт "И-Монголиа Академи" УТҮГ-ын захирал Б.Мягмарнарангийн "Е-Mongolia платформын үйл ажиллагаа болон шинээр нэвтрүүлсэн технологи сэдвээр үргэлжилнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10