Метромоллын уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замын засвар тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагт дуусна.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат:
-Бага тойруугийн засвар шинэчлэлийн ажлыг дөрөвдүгээр сарын 20-ний өдөр эхлүүлсэн. Бэлтгэл ажил болох чулуун хашлага өндөрлөх, инженерийн шугам сүлжээний худгийг тааруулах ажлуудыг замын хөдөлгөөнийг хаалгүйгээр зохион байгуулж хийсэн. Асфальт бетон хучилтын ажлыг зайлшгүй замын хөдөлгөөнийг хааж хийж байна. Метромоллын уулзвараас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 21-ний 04:00 цагаас тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилж байна. Мөн Нарантуул захаас Өгөөмөр зах хүртэлх авто замыг тавдугаар сарын 23-ны өглөө 06:00 цагт нээнэ.
АДМИН








Нийгэм






