Dark Light
Нийгэм | 2024-05-21

Ховд аймгийн баг алтан медалийн төлөө өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Үндэсний Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаан эхэлж, Ховд-Говьсүмбэр аймгууд барилдснаас Ховд аймгийн баг 19:6-аар ялж, алтан медалийн төлөө барилдах эрхээ өвөртөллөө. 

Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /5/, улсын заан Б.Пүрэвсайхан /2/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Ц.Төмөрцоож /1/,  улсын заан Б.Бат-Өлзий /4/, улсын харцага Г.Ганхуяг /2/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан У.Батцоож /2/, аймгийн арслан М.Баяржавхлан /3/ нийт 19 даваа авсан бол Говьсүмбэр аймгийн багт аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн /0/, аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /2/ аймгийн арслан Б.Үүрцайх /1/, аймгийн арслан Н.Намнансүрэн /2/, аймгийн арслан М.Эрхэмбаяр /1/ нийт 6 даваа авсан юм. 

Ховд аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Г.Алтангэрэл, Говьсүмбэр аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Б.Гончигтавхай нар ажиллав. 

Ийнхүү Говьсүмбэр аймгийн баг Өвөрхангай аймгийн багтай  энэ сарын 24-ний өдөр 18:45 цагаас хүрэл медалийн төлөө барилдах бол ялсан Ховд аймгийн баг Архангай аймгийн багтай энэ сарын 25-ны өдөр 18:00 цагаас Алтан медаль буюу "Алтан цом"-ын төлөө өрсөлдөнө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00