Dark Light
Нийгэм | 2024-05-22

МАН-ынхан шинэдээд, АН-ынхан хуучдаад...

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын 2024 оны сонгуулийн горилогсод ба горьдогсод өчигдрөөс албан ёсоор гомдогсод ба дэвшигчид боллоо. 

МАН-ынхан олон хууччуулаа үдэж, шинэ хүмүүсээр жагсаалтаа бүрдүүлэв. Олигархийн ахмад хаан Сү.Батболд, цагийг эзэлсэн, суут сэхээтэн Б.Бат-Эрдэнэ, хатан ижий Д.Сарангэрэл, Х.Болорчулуун нарын зэрэг голдуу жаран настнуудаа  тэтгэвэрт нь суулгалаа. Шинэ үеийн инженерүүд эрх баригч намын жагсаалтыг өнгөлж, дан шинжлэх ухаан, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмч, багш нар голлолсон нь улс төрд шинэ зүйл боллоо. 

АН-ынхан хуучнаараа Богдын боорцог булаалдах  босоо хэвтээ тулаан, бокс, үндэсний бөхөөр  хоорондоо хүч үзлээ. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинд хамгаалагч мутай боксын тохой өгсөн бол УИХ-ын гишүүн асан З.Нарантуяад үндэсний бөхийн баглан өргөж хаях мэх хийлээ. Адаг сүүлд нь махан биеэрээ хохирсны хүчинд мандат олж авцгаалаа.Ц.Элбэгдорж, Х.Баттулга, З.Энхболд, Н.Алтанхуяг, С.Баярцогт нар харилцан биесээ АН-аас хөөж, АН-ын гишүүд талцан тэднийгээ намаас, жагсаалтаас, тойргоос харилцан хөөж, тойрог нь жагсаалт руу хөөж, жагсаалт нь тойрог руу хөөж, АН-ыг олон хүн хөөлөө. АН-ын гишүүд дарга нараа хөөцгөөлөө.   АН-ыг хөөж очсон хошин шогийн Д.Амартүвшин, элийрэгч Ц.Уянга, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарыг АН-ынхан мандатаас хөөлөө. Тэдний зарим нь АН-ыг хөөхийн дайтай хөөнө гэдгээ хэллээ. 

АН-ын нэр дээр АН-ын дарга нар нь өөрсдөө жагссан байна. АН-ын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батсуурь, АПУ-гийн П.Батчимэг, Д.Энхтуяа нарын цэвэр ариун, Трампын дэргэд бол бүр хар нялхаараа шахуу өсвөр будаг нь хатаж амжаагүй шинэ улс төрчид шижигнэтэл жагслаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10