Dark Light
Нийгэм | 2024-05-22

Хоол хүнс, шим тэжээлийн эх үүсвэр бол бэлчээр юм

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска:- "Даян дэлхийд малчид, мал аж ахуй эрхлэгчид, фермерүүд гээд хоёр тэрбум хүний амьжиргаа эрүүл соргог бэлчээрээс хамааралтай амьдарч байна. Хоол хүнс, шим тэжээлийн эх үүсвэр болсон бэлчээрийн экосистемийн бүрэн бүтэн байдал нь биологийн олон янз байдлыг хамгаалж, хүлэмжийн хийг шингээн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. 

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан газрын доройтол нь үйлдвэрлэл болон эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, улмаар бэлчээрт түшиглэн амьдардаг малчдын амьжиргаанд аюул занал учирч байна. Үүнийг шийдвэрлэхэд малчдын оролцоог хангаж, уян хатан удирдлага, засаглалын тогтолцоог бэхжүүлэх нь нэн чухал байна. 

Тус тайланд дэлхий дахинд бэлчээр ашиглалтын бүлгүүдийн сайн сайхан байдал, даван туулах чадварыг бий болгоход шаардлагатай үр дүнтэй яриа хэлэлцээрийг өрнүүлж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн чухлыг онцолжээ" хэмээв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10