Өнгөрсөн шөнөөс эхлэн зүүн аймгийн нийт нутгаар аадар бороо үргэлжлэн орж байна. Тавдугаар сарын 24-ний 20 цагаас 25-ны өдрийн 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээгээр нийт нутгаар 1.0-21.6 мм бороо оржээ.
Нийлбэр тунадасны хэмжээгээр Эрдэнэцагаан суманд хамгийн их буюу 21.6 мм, Баруун-Урт, Сүхбаатар сум 8.0 мм, Мөнххаан сум 7.2 мм, бусад сумдад 1.0-6 мм Дарьганга, Наран сумдад хамгин бага 1.0 мм бороо орсон байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллэв.
Аадар бороо өнөөдрийн 17.00 цаг хүртэл үргэлжэн орох төлөвтэй гэлээ.
АДМИН








Нийгэм






