Dark Light
Нийгэм | 2024-05-25

Авто замын хөдөлгөөнийг 18:00 цагт нээнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээн зохиогдож байгаатай холбогдуулан өглөөний 06:00 цагаас эхлэн хотын төв хэсгийн замыг хаасан.

Тодруулбал

Д.Сүхбаатарын талбай,

Сөүлийн гудамж,

Партизаны гудамж,

Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,

Төмөрчний гудамж,

Гэсэр сүмийн уулзвар,

Самбуугийн гудамж,

Анкарагийн гудамж,

Бага тойруу,

Бээжингийн гудамж,

Токиогийн гудамж,  

Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзварын Баруун уулзвар,

Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын авто машины хөдөлгөөнийг түр хязгаарласан.

Замын хөдөлгөөнийг 18:00 цагт нээх тул иргэд та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой оролцож, бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөж гэмтэхээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10