Dark Light
Нийгэм | 2024-05-25

Матар: Таатай өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Сэтгэл санааны тавгүй гутранги байдал нь түр зуурынх байх болно. Бүсгүйчүүд энэ өдөр хамтын хөдөлмөр, хамтын шийдвэрийг эрхэмлэж, гэр бүлийн эв найрамдлыг авчирч чадна. Хөршийн харилцаагаа сэргээж, танилуудаа гэртээ урих эсвэл холын зочин айлчлах зэрэг нь таны өнөөдрийн таагүй байдлыг сэргээж өгнө. Үр хүүхэд гэр орны ажлаа нэр төртэй хийхийн тулд мэрийнэ. Оройдоо салхинд алхах, хууч хөөрөх зэргээр амралтын өдрөө төгс болгоорой.

Үхэр: Тайван өдөр. Холын зочид хүлээж авах, гэр бүл, найз нөхдийн хүрээнд богино хэмжээний аялал, оройн зоог хийж магадгүй. Эргэн тойрныхонтойгоо эелдэг зөөлөн харьцахыг хичээгээрэй. Ажил хэргийг умартан хувийн байр байдлаа үнэлж цэгнэх, төлөвлөх зэрэгт таатай байна. Хэрэв та шийдэмгий, зоримог байж чадвал маш сонирхолтой, ашигтай төлөвлөгөөг боловсруулж чадна.

Хамтатгах: Худалдаа наймаа бизнесийн ажил урагш муутай, ямар ч худалдааны ажил нь санхүүгийн алдагдалд оруулахаас хэтрэхгүй. Урдаа тавьсан зорилгод хүрэхэд хөнгөн хуумгай хандах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийх хэрэгтэй. Хэн нэгнийг сайн таньж мэдээгүй байж бүхий л нууцаа дэлгэх хэрэггүй. Тэр тусмаа бизнесийн нууцтай холбоотой асуудлаа түмэнд дэлгэх хэрэггүй. 

Мэлхий: Тайван өдөр. Өнөөдөр бүх зүйлд хатуу дүрэм журам тогтоох гэж бүү хичээ. Өдрийн эхний хагаст хүнд ажил хийсний хэрэггүй. Энэ өдөр өөрийн сэтгэлийн гүн дэх асуудлаа шийдэхийг хичээ. Өөрийгөө боловсруулж, хөгжүүлэх үйл ажиллагаанд цаг зав зарцуул. Тодорхой цаг хугацааг зугаалах аялахад зарцуул. Хайр халамж, хүндлэлээ гэр бүлдээ зарцуулаарай.

Арслан: Зөрчилтэй өдөр. Харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд хүрэхэд саад тотгор их байгаа учраас байгалиас заяасан бусдыг өөртөө татах чадвар, уян налархай байдал, эелдэг зангийнхаа ач тусаар амжилттай даван гарна. Шинээр эхлүүлсэн ажил тань биш дуусах дөхөж байгаа хуучин ажил тань танд үр өгөөжөө өгч ашиг орлогыг тань нэмэгдүүлнэ. Хосуудын харилцаанд бага зэргийн үл ойлголцол үүсэж магадгүй. 

Охин: Эргэцүүлэх өдөр. Энэ өдрийн таагүй чиг хандлага сэтгэл санааны тайван байдалд хүчтэй нөлөөлж магадгүй. Та өөрийн зан авир, ажлын түншүүдийн талаарх бодлоо эргэн харах хэрэг гарах байх. Ашиггүй холбоо сүлбээнийхээ учрыг олж, хужрыг тунгаах цаг болжээ. Өөх ч биш, булчирхай ч биш байхын оронд зарим утгагүй харилцааг шууд тасал. Амралтын өдрөө аль болох ганцаар тайван өнгөрүүлэхийг хичээ.

Жинлүүр: Өнөөдөр бүхий л талаар болгоомжлох өдөр. Та ямар нэгэн эрсдэлтэй ажил барьж авахгүй байсан нь дээр. Үүний оронд өмнө хийж байгаад дутуу орхисон ажлаа үргэлжлүүлэн хийхийг зөвлөж байна. Таарсан ажил бүрээ шүүрч авах хэрэггүй. Өнөөдөр таны амьдралын эрч хүч нэлээд сайн байгаа тул та зарим нэг зориг шаардсан ажлыг шууд хүлээж ав.

Хилэнц: Өнөөдөр хүсэл мөрөөдөл болон бодит байдал хоёр нэгдэнэ. Хувийн амьдрал тань сонирхолтой зүйлээр дүүрэн байх болно. Таны зөн совин дээд цэгтээ хүрэх учраас ямар нэгэн эргэлзээтэй асуудал байгаа бол өөрийнхөө зөн совинг дага. Бүтээлч уулзалт мөн туршлагаа хуваалцах өдөр. Ачаалал өндөртэй ажил тань гэнэтийн амжилтаар дүүрэн байна. Гэр бүлийнхэн тань цагийг хамт өнгөрүүлэхийг хүснэ. Тиймээс гэр бүлээрээ амрах хэрэгтэй.

Нум: Зөрчилтэй өдөр. Гадаад орчин болон нийгэмд өрнөж буй болж бүтэхгүй зүйлүүдээс болж стрессдэж эрүүл мэндээ муутгаж магадгүй. Энэ нь ахимаг насны хүмүүст илүү хамаатай байна. Бие организм болон энергийн өөрчлөлтийг мэдрэхийг хүснэ. Танд эрүүл цэвэр агаар, тайван амгалан орчин нэн түрүүнд тус болно гэдгийг санаарай. Өнөөдрийн хувьд ажил хэргийн тухай санаагаа чилээх хэрэггүй.

Матар: Таатай өдөр. Өнөөдрийн танилцсан хүн тань таны амьдралд нэлээд үүрэг гүйцэтгэж мэднэ. Та төлөвлөгөө, шинэ санаандаа болгоомжтой байхыг зөвлөж байна. Өнөөдөр олон түмний анхааралд өртөх гэсний хэрэггүй. Өөрийн амьдралын эрч хүчийг зөвөөр удирдан чиглүүлэх, сэтгэл санааны сэргэлт, шинэчлэлийн үе эхэлж байна. Маш анхааралтай байхыг зөвлөж байна.

Хумх: Болгоомжлох өдөр. Зохион байгуулах авьяас, олныг байлдан дагуулах чадвар тань санаа нэг хүмүүсээр хүрээгээ тэлэхэд тань нэлээд тустай. Худалдаа наймаа, мөнгө төгрөгтэй холбоотой томоохон шийдвэр гаргахдаа хамтрагчтайгаа сайтар зөвлөлдөж, асуудлыг бодитойгоор харахыг хичээгээрэй. Ажил мэргэжлийн хүрээнд ямар ч ажлыг гүйцэтгэхэд саад бэрхшээл үүсэхгүй. 

Загас: Хоёрдмол шинжтэй өдөр. Өнөөдөр зургаа дахь мэдрэхүй болон зөн билэгтээ итгэхийг хүснэ. Сүм хийд орж, мөргөж залбирна. Олон нийтийн газар, үзвэр үйлчилгээний газруудаар очихгүй байсан нь дээр. Танд санхүүгийн талаар ямар нэгэн мэдээ ирж магадгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10