Dark Light
Нийгэм | 2024-05-25

Гадаад улсын иргэдийг дээрэмджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэлд гадаад улсын иргэдийн өмчлөх эрхэд халдаж эд зүйлийг нь дээрэмдэж хулгайлсан гэх 5 гэмт хэрэг гарчээ. Тодруулбал Баянзүрх, Сүхбаатар, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт БНХАУ, БНСУ, Малайз улсын иргэдийн өмчлөх эрхэд халдаж гар утас болон бэлэн мөнгийг дээрэмдэж хулгайлсан хэргүүд гарсан байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн 37 настай Б-г үл таних 2 этгээд хүч хэрэглэхээр заналхийлж эд зүйлийг нь дээрэмдсэн байна. 

Урин дулааны цаг ирсэнтэй холбоотой манай орныг зорин ирэх жуулчдын тоо нэмэгддэг. Энэ үеэр мөн гаднын иргэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол өсдөг. Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд гадаад улсын иргэдийн аюулгүй байдалд анхаарал хандуулах нь чухал байна. Мөн гадаад улсын иргэд биедээ бэлэн мөнгө, үнэт зүйлс ихээр авч явахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10