Гэрийнхээ гадаа үнсээ асгаад 353 сая төгрөгийг экологийн хохирол учруулжээ.
Тодруулбал энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Баяндун сумын иргэн Б нь цогтой үнсээ ил задгай асгаснаас үүдэн түймэр гарч байгаль экологийн эдийн засгийн үнэлгээгээр 353 сая төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоожээ. Тиймээс иргэн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7.1 дэх хэсэг заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн байна. Мөн зарим иргэд хялбар аргаар ашиг олох зорилгоор байгальтай зүй бус харьцаж газар шороо хөндөх тохиолдол их бий. Ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ийм үйлдэл хийсэн тохиолдолд эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг.
АДМИН








Нийгэм






