Dark Light
Нийгэм | 2024-05-26

С.Баярцогт, Д.Оросоо нар СЕХ-нд дараах хүсэлтийг хүргүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хүлээн авсан.

Ардчилсан намын тухайд хоёр тогтоол хүргүүлсэн бөгөөд уг тогтоолд тайлбар, тодруулга авна гэдгээ СЕХ мэдэгдээд байна. 

Мөн АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт болон Хуульч Д.Оросоо нарын зүгээс нэр дэвшүүлэлттэй холбоотой ҮБХ-ны 32 дугаар тогтоолд техникийн алдаа гарсан тухай залруулж нэр дэвшигчдийн баримт материалуудыг дахин хүргүүлсэн байна.

СЕХ-ны зүгээс дээрх баримтуудыг үндэслэн зөв буруу эсэхийг бие даан шийдвэрлэх боломжгүй. Тиймээс АН-аас тодруулга авна. Цаашилбал шүүхийн байгууллагаар тогтоолгох процесс явахыг үгүйсгэхгүй юм гэдгийг СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ илэрхийллээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10