Dark Light
Нийгэм | 2024-05-26

Хонь, гахай жилтнээ эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 19  2024.05.27 / ДАВАА ГАРАГ/

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ДОЛООН УЛААН ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

Наран ургах, шингэх: 05.01-20.38

Барилдлага: Идэр 

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 

Суудал: Огторгуй 

Аргын тооллын 5 сарын 27, Сумъяа гараг. Билгийн тооллын 19, Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин  туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10