2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өөдрөг өдөр. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, түнш найз нөхдөдөө дэндүү их шаардлага тавьж, тулгах гэсний хэрэггүй. Сайн сайхан зүйлс бодож, ганцаараа нам гүм орчинд бясалгах нь сайн үр дүнг авчирна. Шинэ ажил хэргийг төлөвлөн, сайтар боловсруулж хөрөнгө оруулалт татахад бэлэн болгоорой. Хувийн амьдралд тохиолдох гэнэтийн асуудлуудаас болгоомжлоорой.
Үхэр: Тэрслүү өдөр. Улиг болсон, гараас гардаггүй ажлуудыг түр хойш тавих нь таныг шинийг эхлүүлж, урагш ахихад тань нөлөөлж магадгүй юм. Ингэхдээ мөрөөдөлд авталгүй боломжоо бодитоор үнэл. Өөрийн дуртай зүйлийг хийх цаг зав гарахгүй бол түүнийгээ амжуулах, мөчийг хайж ол. Өөртөө бодит боломжийг бий болгоорой.
Хамтатгах: Эрсдэлтэй өдөр. Ирээдүйдээ зөв алхам хийх гэж байгаа бол гэр бүлийнхэнтэйгээ зөвшилцөөрэй. Ингэснээр танд амжилт ирэх болно. Олон нийтийн үйл ажиллагаанд очих, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахад тохиромжгүй бөгөөд элдэв гарч болох таагүй зүйлсээс сэрэмжилж тийм газар очихгүй байхыг зөвлөж байна. Таны хүсэл эрмэлзэл дээд цэгтээ хүрнэ.
Мэлхий: Хүнд өдөр. Гадаад ертөнцөөс аль болох холдохыг хичээ. Та өөрийгөө нийгмийн бухимдал, болж бүтэхгүй байгаа зүйлээр даралгүй зай барьж амар амгалан байдлаа хадгал. Сөрөг муу зүйл таны энергийг сорж, сул дорой болгоно. Ихэнх ажил нь танаас маш их анхаарал, хэрсүү ухаан шаардах болно. Оройдоо хүчтэй сэтгэл хөдлөл таныг бүхэлд нь эзэмдэх болно.
Арслан: Хүнд өдөр. Гэнэтийн таагүй мэдээ нь таны сэтгэлийг ихээхэн зовоож мэдэх ч барьц алдаж, хяналтаа алдах хэрэггүй. Хамгийн ойрын дотнын хүнээсээ тусламж хүс. Зарим тохиолдолд гуйх нь гутамшиг бус гайхамшиг болох тал байдаг. Ганц бие хүмүүсийн бодлогогүй үйлдлүүд бусдын нүдэнд буруугаар ойлгогдох, хөнгөн хийсвэр байх сэтгэгдэл төрүүлнэ.
Охин: Сэтгэл хоёрдуулсан өдөр. Санхүү, хөрөнгө оруулалтдаа хямгач хандаарай. Хайртай хүмүүстээ их цаг гаргах нь танд ямар их хэрэгтэй байсныг олж харна. Зарим хүмүүс албан тушаал дэвших бөгөөд үүний зэрэгцээ үүрэг хариуцлага атаа жөтөө нэмэгдэнэ гэдэгт сэтгэл санаагаа бэлд. Ажлын цаг болон төлөвлөгөөг далайцтай маш нарийн төлөвлөж сур.
Жинлүүр: Болгоомжлох өдөр. Богино хугацаанд хэрэгжиж болохоор төсөл хөтөлбөртэй танилцах ч барьж авч хэрэгжүүлэх зориггүйдээ алдаж магадгүй. Өрсөлдөөн ихтэй салбарт ажиллах нь танаас маш их хүч, хөдөлмөр шаардах тул итгэлгүй, шантарч байгаа бол эхлүүлэх хэрэггүй. Энэ ордны бүсгүйчүүдийн бусдад итгэх итгэл дээд цэгтээ байгаа бөгөөд элдэв муу зуршилтай, сэтгэлтэй хүмүүсийн ятгалгад өртөхөөс сэргийл.
Хилэнц: Өнөөдөр санаандгүй тохиолоор эртний хамтрагч, найзтайгаа учрах болно. Энэ нь таны хувьд нэлээд цочирдом байх хэдий ч хоорондын харилцаа бат бөх, найрсаг хэвээр байгаа нь сэтгэлийг тайвшруулна. Ажлын эрч хүч өндөртэйгөөс гадна, төлөвлөгөөт ажлынхаа ард гарч чадна. Хайр дурлалын хувьд адал явдал гэхээсээ илүүтэй сайхан хайрыг эхлүүлж чадна.
Нум: Таатай өдөр. Алс явж мэдлэг хуримтлуулах, шинэ танилуудтай болох, ямар нэгэн хүлээн авалтад очиж магадгүй. Эрчүүд хуучны дуу хөгжимд дурлах, түүх соёлоо уншиж мэдэх, цуглуулгатай болох талаар зарим нэг тодорхой ажил, үйлдэл хийнэ. Та найз нөхдөөсөө үлгэрлэн, саад бэрхшээл ихтэй олон асуудлаа шийдвэрлэж чадна
Матар: Завгүй өдөр. Залуу охидын хүсэл мөрөөдөл, гэгээлэг сайхан байж түүндээ хүрэх зам нь дөт, хялбар байхад од гарагийн нөлөө их байх болно. Хэрэв ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бол түүндээ тууштай, хичээл зүтгэлтэй байхад амжилт дагах болно. Харин гол зүйлсээ тодорхойлж, шийдэмгий байдлаа алдалгүй өөрийн цаг заваа зөв хуваарилахыг зөвлөж байна.
Хумх: Хоёрдмол өдөр. Санхүүгийн хүндрэлтэй байдал нь ажил алба төдийгүй гэр бүлийн хувьд ч нөлөөлж магадгүй. Хэн нэгэнтэй муудалцахгүй байх, өндөр чанга дуугаар дээрэнгүй ярих зэрэг нь таагүй байдалд хүргэх нэгээхэн шалтгаан гэдгийг санаарай. Залуусыг шинэ танил, романтик болзоо, хайр сэтгэлийн явдлууд хүлээж байна.
Загас: Тайван өдөр. Амьдралын хэв маяг тань хэт хуучинсаг санагдаж, өөрчлөлт, шинэчлэлт хийхийг хүсэж магадгүй. Таны тархи, оюун ухаанаас ер бусын далдын хүч ундарч гарах тэр мэдрэмжийг мэдрэх болно. Энэ өдөр та өөрийн бодол санаа, зөн совингоор бүхий л ажил үйлсээ төлөвлөх, хийхэд тохиромжтой.
АДМИН








Нийгэм






