Dark Light
Нийгэм | 2024-05-26

Алдагдсан бурхдыг 7 жилийн дараа зарж борлуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2016 онд алдагдсан бурхдыг 7 жилийн дараа зарж борлуулсан хууль бус үйлдлийг илрүүллээ. 

Хэргийн мөрөөр тодруулахад Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын оршин суугч Г-ын гэрээс соёлын биет өв болох бурхан шашны зан үйл, түүхийн ач холбогдолтой 82 ширхэг эд зүйлс хулгайд алдагдсан. Энэ хэргийг үйлдсэн иргэн Б нь 7 жилийн дараа буюу 2023 оны 10 дугаар 31-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Өгөөмөр захын орчимд иргэн З-д худалдахаар тохиролцсон байна. Улмаар З нь цааш дамжуулж уг соёлын биет өвийг Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн В-д худалдан борлуулсан болох нь нотлогджээ. 

Тиймээс Б нарт Эрүүгийн хуулийн дагуу соёлын биет өвийн хуль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан гэх хэрэг үүсгэн шалгаж энэ оны 5 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10