Dark Light
Нийгэм | 2024-05-27

Дуудлагаар явж байсан цагдаагийн машин байжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны тавдугаар сарын 26-ны өдөр "Адилбиш Гунаажавын" иргэний цахим хуудсанд "Гахай дархан эрхгүй" гэх  тайлбартай цагдаагийн албаны тээврийн хэрэгслийн бичлэг нийтлэгдсэн тухай мэдээллийг ЦЕГ-аас тодруулга гаргажээ. 

Уг тодруулгад "Тус "3406 УБА" улсын дугаартай "Nissan Patrol" маркийн албаны тээврийн хэрэгсэл нь 2024 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 08:00 цагт 102 тусгай дугаарт иргэнээс ирүүлсэн "Богд уулын орой дээр хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдын тээврийн хэрэгсэл болно. 

Иймд иргэд та бүхэн аливаа мэдээ, мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулж, үнэн бодит мэдээллийг олон нийтэд түгээхийг зөвлөж байна" гэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10