Dark Light
Нийгэм | 2024-05-27

Зүүн Богд хайрхныг дөрвөн жилд нэг удаа тахина

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 24/04 дугаар тогтоолоор “Бага Богд хайрхан” уулыг аймгийн тахилгатай болгох тухай шийдвэр гарсан.

"Бага Богд хайрхан"-ы тахилгын ёслол 2024 оны 05 дугаар сарын 26 буюу зуны тэргүүн сарын шинийн 18-ны өдөр боллоо. 

"Бага Богд" уул нь Өвөрхангай аймгийн төвөөс 230 км зайд Богд, Баруунбаян-Улаан сумын нутагт оршдог. Аймгийн хамгийн өндөр цэг буюу далайн төвшнөөс дээш 3590 метр өндөрт оршдог, байгалийн үзэсгэлэн цогцолсон, ховор эмийн ургамал, ан амьтан зохицон амьдардаг говийн дагшин газар юм.

Аймгийн тахилгат "Бага Богд" хайрхан уулын анхны тахилгын ёслол хайрхны бэлд Хэцүүгийн ширээд, тахилгад зориулсан бэсрэг наадам Тахийн голд боллоо. 

Бэсрэг наадамд хүчит 64 бөхийн барилдаж, эрэгтэй сурын харваа, их нас, соёолон насны морьд уралдлаа.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10