Dark Light
Нийгэм | 2024-05-27

Монголдоо вагон зүтгүүр угсарч, засварлах боломж бүрдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамнаас ойрын ирээдүйд төмөр замын сүлжээгээ 4 дахин өргөтгөн, ачаа тээврийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлж 180 сая тоннд хүргэх бодлого баримтлан ажиллаж байна.

Үүнийг бодит ажил хэрэг болгоход хамгийн чухал нь сайн техник, хөдлөх бүрэлдэхүүний бүрэн бүтэн байдал юм. 

Өнөөдөр АНУ-д үйлдвэрлэсэн 4500 морины хүчин чадалтай хамгийн сүүлийн үеийн 6 зүтгүүрийг ачаа тээвэрлэлтэд ашиглаж эхлэхэд бэлэн болоод байна. 

Мөн жилд 1500 ачааны вагон засах хүчин чадалтай, ОУ-ын чанар стандартад нийцсэн тоног төхөөрөмж бүхий зүтгүүр, вагоны засварын төвийн төслийг амжилттай хэрэгжүүлж үйл ажиллагааг эхлүүллээ.

Ингэснээр экспортын хэмжээ нэмэгдэж эдийн засгийн эргэлт сайжрах, төмөр замын тээврийн зардал 3-4 дахин буурах, төмөр замын салбарыг шинэ шатанд хүргэх чухал ач холбогдолтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10