Dark Light
Нийгэм | 2024-05-27

Хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 20  2024.05.28 / МЯГМАР ГАРАГ/

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХАР ЛУУ ӨДӨР

Үс засуулбал: Өлсөж ундаасна

Наран ургах, шингэх: 05.00-20.39

Барилдлага: Түлэх 

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Ус

Аргын тооллын 5 сарын 28, Ангараг гараг. Билгийн тооллын 20, Яруу эгшигт одтой, хар луу өдөр. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10