Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар өнөөдөр /2024.05.27/ нийслэл, аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, үер усны аюул, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, бэлтгэл бэлэн байдлаа хангах үүргийг өгсөн.
Хурлаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа А.Дашням дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн дарга нартай цахимаар хуралдаж үерийн аюултай бүсэд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй суурьшсан айл өрхүүдэд нүүх албан шаардлага хүргүүлэх, шинэ суурьшлын бүсэд нүүн шилжих, НОСК-д орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдах талаар зөвлөмж өгч, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлж, бэлтгэл байдлаа хангахыг үүрэг болголоо.
Цаг уур, орчны шинжилгээний газраас өгч буй мэдээллээр ирэх 6 дугаар сард ихэнх нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа юм. Иймд амралт, зугаалгаар зорчиж буй иргэд бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх, зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй хөвөгч хэрэгсэл, завь зэргийг хэрэглэхгүй байх, зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
АДМИН








Нийгэм






