Dark Light
Нийгэм | 2024-05-28

Монголын анхны AFC “Pro” зэрэглэлийн дасгалжуулагч боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний шигшээ багийн тоглогч, өдгөө МХБХ-ны Техникийн захирлаар ажиллаж буй Баясгалангийн Гарьдмагнай Азийн Хөлбөмбөгийн Холбооны "Pro” зэрэглэлтэй анхны дасгалжуулагч боллоо. 

Тэрээр Катарын хөлбөмбөгийн холбоо, МХБХ-ны хамтын ажиллагааны хүрээнд АХБХ-ны Pro зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж, амжилттай төгсөж чадсан юм. 

Уг сургалт нь 2023 оны 2 сараас эхэлсэн бөгөөд Катар улсын Доха хотод нийт 4 үе шаттайгаар үргэлжилж, өнгөрсөн оны 11 сард өндөрлөсөн. Pro зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалт нь хөлбөмбөгийн тактик, тамирчдын хоол зүй, тест болон анализ хийх аргачлал гэсэн агуулгын хүрээнд онол-практик хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан байна.  

Б.Гарьдмагнай нь Pro зэрэглэлтэй дасгалжуулагч болсноор Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах эрхтэй болохоос гадна эх нутагтаа АХБХ-ны А зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг зохион явуулах зэрэг олон боломжууд үүсэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10