Dark Light
Нийгэм | 2024-05-28

Нийслэл хүрээ өргөн чөлөөний замыг хэсэгчлэн хааж, засна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг: /Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас И-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх/ хойд хэсгийн авто замыг 2024 оны зургадугаар сарын 1-ний өдрийн 23:00 цагаас 2024 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. 

Хоёрдугаар хэсэг: /И-Март худалдааны төвийн уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн уулзвар хүртэлх/ урд хэсгийн авто замыг 2024 оны зургадугаар сарын 4-ний өдрийн 22:00 цагаас 

2024 оны зургадугаар сарын 6-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд: Тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10