Dark Light
Нийгэм | 2024-05-28

“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн үнэлгээг танилцуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран "Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Улаанбаатар хотыг тогтвортой авто зам, тээврээр хангах цогц баримт боловсруулах, сонгосон авто зам, тээврийн коридоруудад замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг сайжруулах тус төсөл 2026 оныг дуустал хэрэгжих юм.

Энэ сарын 20-31-ний өдрүүдэд  тус төслийн дунд хугацааны үнэлгээг хийх бөгөөд Дэлхийн банкны ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж байна. Өнөөдөр НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр тус ажлын хэсгийг хүлээн авч уулзан, төслийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ. Төслийг амжилттай хэрэгжүүлж, дуусгахын тулд тодорхой асуудлуудыг дунд хугацааны үнэлгээний үеэр шийдвэрлэхээр талууд санал солилцов. Тус төслийн дунд хугацааны үнэлгээг энэ сарын 31-нд танилцуулна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10