Тавдугаар сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Зөрчилтэй өдөр. Юу ч хийсэн бүтэлгүйтэж, хийж буй ажил урагш муутай үед та хий нервтэж эд эсээ үхүүлэх хэрэггүй. Хэсэг хугацааны ээлжийн амралт гэж ойлгоод тайван амраад авахыг хичээ. Үгүй бол буруу алдаатай шийдвэр гаргахад хүрнэ. Шинэ төсөл үйлчилгээг яарах хэрэггүй. Үүссэн хямралыг амжилттай давж чадвал ард нь үүсэх үр дүн таны гарт, амжилт таныг дагах болно.
Үхэр: Энэ өдөр зарим бүсгүйчүүдийн хувьд таатай ажил үйлс бүтээхэд хялбар, бодсон санасан зүйл бүхэн тань санаснаар тань амархан бүтнэ. Харин өөртөө итгэл муутай, урагшгүй нэгний хувьд тааварлашгүй төвөгтэй өдөр болж өнгөрнө. Ахмадуудын сэтгэл санаа тайван бус хэн нэгэнд санаа зовнисон байдалтай байна. Оройдоо таны хувийн амьдралыг өөрчилж болохуйц зүйлтэй тулгарна.
Ихэр: Болгоомжлох өдөр. Ямар ч дурын үйлдэлд та гялалзаж чадна гэхдээ өөрийн хил хязгаарыг тодорхойлж байхгүй бол болохгүй. Шийдэмгий байдал эсвэл ямар нэгэн төслийг авах гэж хэт улайрах нь өрсөлдөгчийнхөө анхаарлыг илүү татаж, таны эсрэг чиглэхэд хүргэж болзошгүй. Оройд хөгжилтэй, инээд хөөртэй агшнууд таныг угтах болно.
Мэлхий: Таагүй өдөр. Өнөөдөр эргэн тойрны уур амьсгал таныг эвгүй байдалд оруулж магадгүй юм. Таагүй уур амьсгал тодорхой цаг хугацаанд л үргэлжилнэ. Иймээс хатуу үг хэлэхээ тэвч. Энэ үед үүссэн гоморхол мартагдахад хүнд байх болно. Ойр дотнын найз нөхөд таагүй байдлаа холдуулахад тань тусална. Шинэ сонирхолтой танилтайгаа удаан хугацааны нөхөрлөл үүсгэхийг хичээх болно.
Арслан: Зөрчилтэй өдөр. Хувь заяаны ээлжит шалгуурт та өртөх болно. Таны хувьд гүжирдлэг, гүтгэлэг, ил далдаар нэр хүндэд тань нөлөөлөх гэсэн зарим нэг хүмүүсийн увайгүй үйлдлийг нүдээр харж биеэр мэдрэх болно. Гэвч таны амьдралын түвшин өндөр байгаа тул та аливаа үүссэн саад бэрхшээлийг сэтгэлийн хаттайгаар амжилттай даван гарах хүч байгаа. Ажлын болон сэтгэл зүйн ачаалал их байгаа ч найдвартай хамт олон найз нөхдийн дэмжлэг танд ихээхэн нөлөөлнө.
Охин: Бүтээлч сэтгэлгээ болон ёс зүйн түвшин өндөр байна. Магадгүй таныг ажил мэргэжлээ солих, шинэ амжилтыг хүсэх байдал урин дуудах болно. Өнөөдөр ганган хээнцэр байдалд тэмүүлж, томоохон худалдан авалт хийх гэсний хэрэггүй. Санхүүгийн байдлаа урьдаас тооцон эрсдэлд орохгүй байх тал дээр өөрийн зүгээс хийх ёстойгоо хийхгүй бол нэлээн хүнд байдалд орох магадлалтай.
Жинлүүр: Эрч хүчтэй өдөр. Өнөөдөр өмнө нь гаргасан алдаагаа засахад таатай. Ингэж өнгөрсөнд гаргасан алдаагаа ухамсарлах нь танд дахин алдах эрх байхгүй шүү гэдгийг сануулж байгаа хэрэг юм. Бага зэргийн уур бухимдлыг даваад гарах тэнхээтэй, хэн нэгэнтэй хэл ам хийлгүй, тэвчээртэй байж чадна. Гэр бүлийн зарим нэг асуудлыг оройдоо зохицуул.
Хилэнц: Таныг урьдын адил эргэн тойрны хүмүүстэй холбоотой янз бүрийн асуудлууд зовоосоор байх бололтой. Хэрвээ та маш ухаалаг нарийн бодлоготой, анхаарал болгоомжтой байж чадвал бүх асуудлыг өөрөө шийдвэрлэж чадах болно. Танд ганцаараа байж бодож бясалгах болон хэсэг хугацаанд орчин тойрноос тасрах нь ашиг тусыг өгнө. Мөн эрүүл мэндтэй холбоотой таагүй асуудал үүсэж мэднэ. Улирлын болон цаг үеийн нөхцөлөөс хамаарсан өвчин эмгэгээс болгоомжил.
Нум: Тэвчээр шаардсан өдөр. Өдөр бүр ачаалалтай ажилласан гэдгээ сая л ухаарсан мэт идэвхтэй амралтыг өөртөө бэлэглэнэ. Гадуур амжуулах ажлаа хойш тавин, уулзаж учрах нэгэнд нөхөрсөг, эелдгээр татгалзаарай. Хувийн амьдралд үүсэх зарим нэг асуудлыг хүндээр тусгаж, хурцатгах хэрэггүй. Аливаа маргаан учир шалтгаантай тул тэвчээртэй байж ухаалгаар уур амьсгалыг эерэг хандлагад хүргээрэй.
Матар: Зөрчилтэй өдөр. Хувийн орон зайгаа бий болгож өөрийн байр суурийг бэхжүүлэх хүсэл төрнө. Таны өөртөө итгэлтэй байдал нь олон хүний гайхширлыг төрүүлж магадгүй. Та ажил дээрээ өөрийн хүрээллээ бий болгож, үгээ хэлэх эрх чөлөөгөө амжилттай хэрэгжүүлэх ч эсрэгээрээ таныг хүлээн зөвшөөрөхгүй хүмүүсийн мөргөлдөөнд өртөж магадгүй. Үр хүүхдэдээ өмнөхөөсөө ч илүү анхаарал хандуулаарай.
Хумх: Тэвчээртэй байх өдөр. Алба ажлаа эхлүүлэх урам зориг арвинтайгаас гадна таны бодож олсон шинэ санаа бусдын сонирхлыг татаж чадна. Олон нийтийн хандлага таны талд байгаагаас үүдэн танд өөрийгөө бүрэн илэрхийлэх боломж олдоно. Албаны ажил гэхээсээ илүүтэй хувийн ажил төрлөө амжуулах, эрүүл мэндийн байдлаа дээшлүүлэх ямар нэгэн дорвитой арга хэмжээ авна. Таныг бүхий л зүйл дээр тайван хүлээцтэй байдлаар хандахыг зөвлөж байна.
Загас: Завгүй өдөр. Өнөөдөр таны хувьд жаахан ачаалал ихтэй өдөр болж өнгөрнө. Зарим нэг асуудлууд толгой өвтгөнө. Та өнөөдөр хэний ч нөлөө, оролцоогүйгээр бие даан шийдвэрлэх хэд хэдэн зүйл байгаа тул анхаарал хянамгай байгаарай. Ажил хэргийн уулзалтууд ар араасаа гарч ирсээр л байна. Та өөртөө цаг гаргах завгүй өдрийг өнгөрүүлнэ.
АДМИН








Нийгэм






