Dark Light
Нийгэм | 2024-05-29

Шигшээ багийн бэлтгэл сургуулилттай танилцлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Аваргууд" баазад нэгдсэн цугларалтад гараад буй Чөлөөт бөхийн өсвөр үе болон залуучуудын шигшээ багийн бэлтгэл сургуулилттай Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Н.Батсайхан, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр, Парис-2024 олимпын Ерөнхий дасгалжуулагч, Гавьяат тамирчин Б.Наранбаатар болон олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас нарын албаны хүмүүс танилцлаа. 

Энэ үеэр Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдад өмсгөл, Ерөнхий дасгалжуулагч, гавьяат тамирчин Б.Наранбаатарын хүүхэд, залуучууддаа зориулж бичсэн "Намбаа" номын хамт гардууллаа. 

Мөн олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас дүрмийн практик сургалт хийсэн юм. 

Тус бэлтгэлд хамрагдаж буй 80 гаруй тамирчны  тал орчим хувь нь энэ жилийн улсын аваргаас тодорсон шинэ залуу, шилдэг тамирчид байна. 

Бэлтгэлийг энэ жилийн УАШТ-д багийн амжилтаар тэргүүлсэн дасгалжуулагч нар буюу тодруулбал, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Д.Гомбодорж нарын 10 гаруй багш удирдаж байгаа юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10