Dark Light
Нийгэм | 2024-05-29

С.Ариунбямбын тоглосон “Үхлийн тойрог” кино нээлтээ хийнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тайланд улсын White light co.ltd болон “Dream entertainment”-ийн хамтран бүтээсэн “Үхлийн тойрог” уран сайхны кино 2024 оны 5-р сарын 30-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Хоёр улсын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн энэхүү киноны гол дүрд жүжигчин С.Ариунбямба, Д.Бямбацогт,  модель С.Төгс нар тогложээ. 

“Үхлийн тойрог” киноны багт хоёр улсын нийт 150 гаруй уран бүтээлчид хамтран ажиллаж Тайланд, Монгол улсад 45 хоногийн турш зураг авалтаа хийсэн байна. 

Киноны найруулагчаар “Dream entertainment”-ийн захирал Ц. Цэрэндорж Тайландын найруулагч Tanit jitnukul нар хамтран ажиллажээ. Харин хоёрдугаар найруулагчаар  Б.Баатар, Joey нар ажилласан  байна. 

2024 оны 5 сарын 30-нд  Монголдоо нээлтээ хийх  “Үхлийн тойрог” уран сайхны кино Тайланд улсад мөн нээлтээ хийх хуваарьтай байгаа аж. Киноны  дууг реппер Desant, 113, artist Trishna зэрэг уран бүтээлчид дуулжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10