Dark Light
Нийгэм | 2024-05-29

“Хийн гар буу”-ны аварга шалгаруулах тэмцээн болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийт, хүүхэд, багачуудад сурталчлах, үйлчилгээ үзүүлэх, үзэсгэлэн гаргах, урлаг соёлын болон спортын уралдаан, тэмцээн явуулж “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн энэ оны 05 сарын 30-ны өдөр болно.

Өдөрлөгийн үеэр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 08-11 нас, 12-15 нас, 16-18 насны ангилалд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд "Хийн гар буу"-ны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.

Тэмцээн Д.Сүхбаатарын талбайд 05 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт эхлэх бөгөөд тэмцээнд амжилтай оролцож 1, 2, 3 дугаар байр эзэлсэн тамирчдыг өргөмжлөл, медалиар шагнана.

Хүүхэд, багачууд та бүхэн эцэг, эх асран хамгаалагчийн хамт хүрэлцэн ирж, тэмцээндээ идэвхтэй оролцоорой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10