Тавдугаар сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг хүргэж байна.
Хонь: Болгоомжлох өдөр. Бүх талын мэдээлэл цуглуулах, боловсруулах таатай боломж бүрдэнэ. Таны хувьд өөрийн үзэл бодлыг чөлөөтэй хамгаалах, илэрхийлэх шаардлага тулгарна. Сэтгэл санаа тань тогтворгүй, аливаа гэнэтийн зүйлийг огцом, хүндээр тусгаж авснаар эрүүл мэндээ муутгах магадлал өндөр байна. Биеийн хэт ачаалал авахаас сэргийл.
Үхэр: Эрч хүчээр дүүрэн өдөр. Бодлын хүчээ, биеийнхээ хүчтэй хослуулан ажил хэргээ амжилттай явуулахад ихээхэн эерэг үр дүн гарна. Өөдрөг үзэл, хичээл зүтгэл нь таныг ямагт амжилт руу хөтөлнө гэдгийг санаарай. Од гараг таны чадварт нэлээд эерэг, таатай нөлөөлж магадгүй. Эсрэг хүйсийн хүмүүстэй хэнэггүй, хайнга хандлагаар харьцах хэрэггүй.
Ихэр: Тайван байх өдөр. Аливаа муу зүйлийг аль болох тайвнаар хүлээн авахыг хичээгээрэй. Бүхнийг мэдэмхийрч бусдын өмнүүр орох, эсвэл зөрүүд зан гаргах нь олны дунд зөрчилдөөн үүсгэх, түнш болон хамтрагчтайгаа зөрчилдөх үндэс болно. Өмнөө тавьсан зорилгоо дахин нягтлан үзэж, ур чадвар шаардсан ажлуудыг хийх зэргээр дарамт, зөрчилдөөн ихтэй байна.
Мэлхий: Болгоомжлох өдөр. Ямар нэг учир шалтгааны улмаас таны ажлаас хойш татаж, төлөвлөгөөг тань өөрчлөхөд хүргэж мэднэ. Гэвч та цаг хугацаанд баригдаж, хавчигдалгүй тайвнаар өөрийнхөө үйлдлийг зохицуулаарай. Эрчүүдийн хувьд хүнд хүчир ажил, гадаад орчинд ажиллах нь гол зүйл нь байх тул болгоомж, анхаарлыг эрхэмлэх хэрэгтэй.
Арслан: Таатай өдөр. Олны хэл ам, хараал ерөөлийг хүндээр тусгаж авах хэрэггүй. Та хэдий их ажиллана, гялалзана тэр бүгдийг тань олны хэл ам дагаж байдгийг санаж зөвхөн урагшаа харж алхаарай. Тайван байдлаа хадгалж аливаа өдөөн хатгалгад өртөхөөс сэргийлээрэй. Тэр ч бүү хэл дотоод энергийн тэнцвэрт байдлаа хадгалахын тулд дуугүй байж, бясалгах нь танд ихээхэн тус болох болно.
Охин: Энэ өдрийг гэр бүлдээ бүхий л анхаарлаа хандуулж өнгөрүүлнэ. Таны тэсвэр тэвчээр, арга барил тань гэр бүлд итгэл, ая тух, халуун дулаан уур амьсгалыг бий болгоход тусална. Амрахаасаа илүүтэй хөдөлмөрлөхийг илүүд үзнэ. Энэ нь гэр бүлийн гишүүд сайнаар өөрчлөгдөх болно. Биеийн хүчний ажил хийх, салхинд гарахад тохиромжтой. Эцсийн үр дүнд гэр бүлийн харилцаа улам бат бэх болно.
Жинлүүр: Таатай өдөр. Хайр дурлалын асуудал их таатай байх бөгөөд ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах магадлал өндөр байна. Таны эрч хүчтэй, амьдралдаа бүтээлч, идэвх зүтгэлтэй байдал илүү их зонхилох тул энэ эрч хүчээ хамгийн чухал зүйлдээ зориулахыг хичээ. Маш чухал яриа хэлэлцээр хийх, бизнес тань ашиг орлого авчирна.
Хилэнц: Сэтгэл хөдөлгөсөн өдөр. Бүсгүйчүүд сэтгэл зүрхнийхээ хүчтэй илрэл, хүсэл тэмүүллээ дарах гэж хичээсний хэрэггүй. Өөрийгөө зүрх сэтгэлдээ бүрэн дүүрэн эзэмдүүлээрэй. Хэн нэгэнтэй танилцах, сонирхолтой учрал нь цааш үргэлжилж бат бөх, найдвартай харилцаанд хүргэж магадгүй. Болж буй үйл явдлыг шинээр харж, зөв тодорхой дүгнэлт хийгээрэй.
Нум: Таатай өдөр. Та хүсэл эрмэлзэл, дөлгөөн зан, оргилуун дэврүүн сэтгэлийнхээ тусламжтайгаар эртний түнштэйгээ холбогдож, харилцаагаа сэргээнэ. Энэ холбоо нь таны амьдрал, бизнест ихээхэн өөрчлөлт, ашиг орлогыг авчрах болно. Янаг амрагийн харилцаагаа ил тод болгох, өөрийн сэтгэлт хүнээ сонгоход од гарагийн эерэг нөлөө их байх болно.
Матар: Таагүй өдөр. Цаг агаар, агаарын даралтын нөлөөгөөр таны бие тавгүйтнэ. Энэ нь ахмадуудад илүү хамаарна. Гэнэтийн энэ өөрчлөлт нь олон хүний сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Бүтээж туурвих, суралцах, мөнгөтэй холбоотой ажлууд урагш ахихгүй урмыг тань ихэд хугалах болно. Гэр бүлийн хоёрт үл ойлголцол үүсэж ширүүхэн маргаан өрнөж болзошгүй тул асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг хичээ.
Хумх: Тайван байх өдөр. Агаарын даралтын өөрчлөлтөөс болж зарим хүмүүсийн хувьд бие махбодын тавгүй байдал, зовуурь илэрнэ. Аар саар аливаа асуудалд тархиа гашилгаж, сэтгэл санаагаа хямраах нь эрүүл мэндийг муутгах аюултай. Эрчүүд эргэн тойрныхоо хүмүүст итгэл найдвар, эрч хүчийг бэлэглэнэ. Харин бүсгүйчүүдийн хувьд олны анхаарлыг өөртөө татах гэж ихээхэн хичээх болно.
Загас: Хүнд өдөр. Ихэнх хүмүүсийн бие тавгүйтэж ажлын эрч хүч буурна. Хар муу энерги ихтэй, уур уцаартай хүмүүсээс зай барих, үймээн шуугианд оролцохгүй байхыг зөвлөж байна. Сул дорой, үлбэгэр байдал тань өвдөхөд хүргэж болзошгүй тул туйлын анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Мөн биеэ энхрийлж, эмнэлэг сувилгаа эсвэл дархлаагаа сайтар дэмжих хэрэгтэй.
АДМИН








Нийгэм






